“ХОЛИО СОЛИО” ашиглахгүй байгаа зүйлсээ цуглуулж, хэрэгтэй хүнд дамжуулан дахин ашиглан эх дэлхийдээ амсхийх цаг өгье” арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан  “Эрүүл аюулгүй – Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн төв талбайд ард иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях, байгальд учруулдаг хор уршиг, байгальдаа ямар их хор хөнөөл учруулдаг талаар мэдээлэл өгч, дахин ашигладаг болон боловсруулдаг хог хаягдал, ашиглахгүй байгаа шил, лааз, хуванцар хог хаягдал, хуучин хувцас, тоглоомуудыг цуглуулж хэрэгтэй хүнд өгөх, солио хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, МАНУТХГХЗахиргаа, ХТАлба, ЦШСГазар, МСҮТөвтэй хамтарч зохион байгууллаа. Уг арга хэмжээний үед цуглуулсан 500 гаруй “АПУ”ХХК-ны архины шилийг Апу ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт, 600 гаруй салат, варенийн шилийг Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аниса” тараг болон Толхын таргийн жижиг дунд үйлдвэрт тушаасан байгаа. Харин тухайн өдөр цуглуулсан 800 гаруй кг хуучин хувцас, тоглоомуудыг тухайн өдөр хэрэгтэй хүмүүст тарааж, үлдсэн хувцсыг МСҮТөвийн оёдлын ангид сэргээн ашиглах хүмүүст тараах ажлыг явуулж байгаа болно.

Жичээ нь: Энэ хувцсыг хийхэд их хэмжээний ус зарцуулж их хэмжээгээр хий ялгардаг юм. Иймд дахин хэрэглэж боловсруулах боломжтой хаягдлуудыг хаяж байгаль эхдээ хор учруулж байхаар хэрэгтэй нэгэнд болон дахин ашиглах, боловсруулдаг газруудад хүлээлгэж өгч байхыг уриалж байна.

Хуваалцах