Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос Байгаль хамгаалагч болон “Хыдыр” нөхөрлөлийн гишүүд хамтран тус сумын 7- р багийн нутаг дэвсгэр болох Ахуунт агнуурын бүс нутагт өвөлжиж байгаа (Аргаль хонь, Янгир ,Ямаа,Халиун Буга) амьтдад зориулан 200 кг давс, 10 боодол өвсийг зөөвөрлөн байршуулж биотехникийн арга хэмжээг авч ажиллаа.