Загварын шоу арга хэмжээ зохион байгууллаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгээр БОАЖГ, МАНУТХГХЗ, МСҮТөвтэй хамтарч 2023 оны 03-р сарын 23-ны өдөр “Эх дэлхийн цаг” хөдөлгөөний үеэр хүмүүсийн хэрэглэхгүй байгаа хувцсыг хэрэгтэй хүнд өгөх, байгаль орчинд учруулах хор уршгийг олон нийтэд таниулах, “Холио Солио” арга хэмжээг зохион байгуулсан билээ.

♻️Тус арга хэмжээний үеэр хучин болон өмсөхгүй байгаа хувцсыг цуглуулж хэрэгтэй хүнд тарааж, үлдсэн хувцсыг МСҮТ-ийн оёдолчдад өгч сэргээн засварлуулсан. Үүнтэй холбогдуулан 🌍♻️ 2023 оны 04-р сарын 23-ны өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖГ, МАНУТХГХЗ, МЭХ, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн МСҮТөв, Политехникийн коллежүүдтэй хамтарч загварын шоу арга хэмжээг тус аймагт зохион байгууллаа.💯 Уг арга хэмжээнд баруун бүсийн МСҮТ-ийн багш, сурагчид болон 160 гаруй зочин төлөөлөгчид оролцов.

Бидний хаясан хувцаснууд хөрсөнд 200-аас дээш жил шингэхгүйгээр байгаль орчныг бохирдуулдаг тул оролцогч олон нийтэд хувцсыг удаан хугацаагаар өмсөж эх дэлхийгээ хайрлахад хув нэмрээ оруулах, сэргээн ашиглаж байгальд ээлтэй хувцасны хэрэглээг сурталчилсан болно.

Хуваалцах