“Мега” авто засвар, угаалгын газар, “Даян” авто засварын газруудад хяналт шалгалт хийж ажиллав.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14, 01/08 тоот удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид болон Өлгий сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хамтарч 2023 оны 05-р сарын 24-ний өдөр Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Мега” авто засвар, угаалгын газар, “Даян” авто засварын газруудын үйл ажиллагаанд 01.1.4 кодтой хяналтын хуудсаар төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлийг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

smart
smart
Хуваалцах