Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны тусламжийн хайрцаг, багаж хэрэгслүүдийг хүлээж авлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны тусламжийн хайрцаг, багаж хэрэгслүүдийг Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад албан ёсоор хүлээлгэн өгч, тэдгээр багаж хэрэгслүүдийг аюулгүй, зүй зохистой ашиглаж хэрэглэх заавар, зөвлөгөө өглөө. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз халдварт өвчин судлалын төв, Цагдаагийн газрын экологийн албаны цагдаа, Онцгой байдлын газруудын төлөөллүүд оролцлоо.

Хуваалцах