Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаан оролцов.

2022 оны 09-р сарын 05-ны өдөр зохион байгуулсан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат оролцож, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн доод хязгаар болон Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан журмын хэрэгжилт, БОАЖСайдын өгсөн үүрэг даалгаврыг ханган ажиллуулах  асуудал болон Өлгий сумын цэвэр усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоолгох асуудлыг аймгийн ЗДТГазрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран батлуулж, Хоггүй Цэмцгэр Өлгий аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулан цаашид хамтран ажиллах талаар санал оруулав.

Mөн хуралд оролцсон Аймгийн иргэдийн төлөөлөгчид дарга нар Хоггүй Цэмцгэр Өлгий аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж,

Аялал жуулчлалын бүс болох Алтайн таван богд, Хотон хурган нуурын орчимд самбар байршуулах, Өлгий сумын төвд стандартын шаардлага хангасан хогийн савтай болгох асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр боллоо.

Ирэх жилүүдэд хог хаягдлын асуудалд орон нутгийн төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулах талаар санал оруулан баталж өгөхийг дэмжив.

Хуваалцах