Байгаль орчны багц хууль сурталчлах, Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах зорилгоор Алтай сумд ажиллаа.

 Алтай сумын ард иргэдэд байгаль орчны багц хууль сурталчлах, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, Хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлийн эрх зүйн мэдлэг олгох сурталчилгаа явуулах, нөлөөллийн арга хэмжээ авах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд тус сумын удирдлагуудтай уулзаж, сумын хэмжээнд байгаль орчны багц хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, БОАЖСайдын 02,06 дугаар албан даалгавар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зохион байгуулж буй Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аян болон аймгийн Засаг даргын А/377 дугаартай Хоггүй-Цэмцгэр-Өлгий аяны хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөгөө өгч, цаашдаа хамтран ажиллахаар боллоо.

Алтай сумын хэмжээнд орон нутгийн хөгжүүлэх сангаас сумын төвд долоо хоногийн тав дахь өдөр бүр нийтийн цэвэрлэгээ хийлгэх, стандартын шаардлага хангасан ангилан ялгах хогийн сав байршуулах, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг унаа болон бусад иж бүрэн хэрэгслээр хангах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар, намар мод тарих ажилд хөрөнгө зарцуулах зэрэг байгаль орчны чиглэлээр тодорхой хэмжээний ажил хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа сумын Засаг дарга дурдав.

Мөн тус сумын ард иргэдэд 200 гаруй брошур тараасан болно.

Хуваалцах